МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2013/08/14/ Дугаар: 281 Улаанбаатар хот


Тоног төхөөрөмж, гарын авлага хуваарилах тухай

“Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого”-ын 7 дугаар зүйл, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний гурав дахь хөтөлбөрийн 2,3 дугаар зорилт, “Эх, нярайн эрүүл мэнд” стратегийн 2.2, 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь.
1. Эрүүл мэндийн яам, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх MNG5U203” төслийн шугамаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгуудын нэгдсэн эмнэлгүүд ба зарим сургалт, судалгааны байгууллагуудад өгсөн нийт 1’733’057’069.06 (нэг тэрбум долоон зуун гучин гурван сая тавин долоон мянга жаран ес) төгрөгийн үнэ бүхий “Эх, нярайн тусламж үзүүлэх оношилгоо болон эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хуваарилсан жагсаалт”-ыг нэгдүгээр, “Эмнэлзүйн гарын авлагууд, “Эх яагаад эндэв” судалгааны тайлан, “НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний чанарын хяналтын хуудас” ном хуваарилсан жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хуваарилагдсан тоног төхөөрөмжүүдийг хөрөнгийн бүртгэлд авч, ашиглалтанд хяналт тавих, тоног, төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хариуцах, цаашид шаардлагатай сэлбэг, хэрэгслийн захиалгыг эмнэлгийн төсөвт тусган ажиллахыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал /Ш.Энхтөр/, аймгийн Эрүүл мэндийн газар, холбогдох байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Д.Мөнхбат/, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга /Д.Отгонбаатар/-д даалгасугай.



САЙД Н.УДВАЛ


Хуудасны тоо:
Хавсралт:281 havsralt.docx
Боловсруулсан:Я.Буянжаргал